Алуурчин уул гэгддэг Нанга Парбат ууланд алга болсон цогцосыг дурандаж олжээ


Алуурчин уул гэгддэг Нанга Парбат ууланд алга болоод байсан Daniele Nardi болон Tom Ballard нарын цогцосыг Нанга Парбат уулын 5900м орчимд байгааг дурандаж олж тогтоосон байна. Mummery Spur замаар авирч байгаад хамгийн сүүлд байршилаа өгсөн газрын доохон талд хамтдаа унасан байдалтай сүүдэртэж харагдаж байгаа юм байна. Яг юу болсныг тогтооход хэцүү байгаа ч цасан нуранги болсон юмуу ямар нэгэн багаж хэрэгсэл нь эвдэрч доош хамтдаа гулгасан байна гэж тааварлаж байгаа юм байна. Учир нь тэд нэг олсонд хамтдаа унасан байдалтай байгаа нь харагдаж байгаа юм байна. 
2 уулчны гэр бүл найз нөхөдтэй зөвлөлдсөний үндсэн дээр 2 уулчинг одоохондоо зуны эхэн сар хүртэл Нанга Парбат ууланд нь үлдээхээр шийдэж байна. Учир нь одоо уулчдын цогцосыг зөөвөрлөхөд нөхцөл байдал хүнд байгаа юм байна.

Харин К2 ууланд авиралт хийж байгаад Нанга Парбатын аврах ажиллагаанд оролцсон Алекс Чиконы баг К2 уулын Үндсэн Отог дээрээ буцаж ирээд өвлийн авиралтаа 3 сарын 20 хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн бол хэдхэн хоногийн өмнө К2 уулын кэмп 4 хүрээд бууж өгсөн Орос Казакстан Киргизийн баг К2 уулын өвлийн авиралтаа дуусгаснаа мэдэгдээд өнөөдрөөс нутгийн зүг хүлгийн жолоо залж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.