Замын-Үүдийн боомтоор 350 кг гахайн өөхийг нууцаар хил нэвтрүүлэхийг завджээ


Монгол Улсад гахайн африк мялзан илэрсэнтэй холбогдуулан "Гахайн мах, өөх, махан бүтээгдэхүүнийг улсын хилээр түр хугацаагаар импортлохыг хориглох тухай" Засгийн газрын А-18 дугаар тушаал энэ оны нэгдүгээр сарын 16-нд батлагдаж байсан билээ.

Тэгвэл энэ сарын 07-ны өдөр Замын-үүд боомтоор их хэмжээний гахайн өөх хил нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, тус боомтоор 14 шуудай буюу 350 кг гахайн өөхийг тээврийн хэрэгсэлд нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас тус үйлдлийг илрүүлэн саатуулж, холбогдох байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн байна. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.