Хариуцлагын мэдрэмжээ дээшлүүлэхийг залуу боловсон хүчнүүддээ уриалжээ


Хариуцлагын мэдрэмжээ дээшлүүлэхийг залуу боловсон хүчнүүддээ уриалжээ

 

БЭЭЖИН. /Xinhua/. Шилдэг залуу боловсон хүчнийг бэлтгэх, сонгон шалгаруулах нь нам, улс, үндэсний хувь заяа хийгээд ард түмний сайн сайханд хувь нэмрээ оруулах агуу үйл хэрэг юм гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин онцлон тэмдэглэжээ.  

 

Хятадын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Намын сургуулийн залуу боловсон хүчнийг бэлтгэх сургалтын нээлтийн үеэр үг хэлэхдээ тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

 

Хятадын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин боловсон хүчний удирдлагад тэр дундаа залуу албан тушаалтнуудад хандан "намдаа үнэнч, ард иргэддээ ачлалтай, ажил үйлсдээ авхаалж самбаатай байж, хууль тогтоомж, намын дэг журмыг хүндэтгэн" ажиллахыг уриалжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.