Дахин сонгууль гэх БАНТАН


Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн бямба гараг буюу 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсныг Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос зарласан юм.

 

Баянзүрх дүүргийн 10 дугаар тойрогт сонгогчдыг 55.2 хувийн саналаар МАН-аас нэр дэвшигч Г.Доржпалам, 19 дүгээр тойрогт 52.7 хувийн саналаар Б.Галхүү нар ялалт байгуулж, ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авчээ.

 

Ийн ялагч нь тодорсон сонгууль анхнаасаа хууль бус байсныг Баянзүрх дүүргийн АН-аас мэдээлэв. Хууль бус тогтоол шийдвэрээр явагдсан учраас АН-ынхан энэ сонгуульд оролцоогүй гэнэ.   

 

 

Баянзүрх дүүргийн АН-ын хорооны дарга Д.Пүрэвдаваа "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоол, Монгол Улсын хууль албан ёсоор хүчингүй болчихоод байхад 2019 оны 01 сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоол гарсан. Энэ тогтоолдоо хүчингүй болсон хуулийг ашигласан. Ямар ч тушаал шийдвэр хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг мөрдөх үүрэгтэй. Гэтэл  Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, УИХ-ын тогтоолоос дээгүүр шийдвэр гаргадаг сонгуулийн хороо үйл ажиллагаа явуулж байна. Бүр татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль. Ийм хууль бус сонгуульд АН оролцоогүй” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Мөн  Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүрэг дэх МЗХ-ны салбарын дарга Энхбаатар төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гаргаж, мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан. Хууль хэрэгждэг бол энэ хүнд иргэдийг төлөөлөх эрх байхгүй гэдгийг тэрбээр нэмж хэллээ.

 

М.Болд

 
Shuud.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.