УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан нарын нэр бүхий 22 гишүүний хамтаар Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл боловсруулж өргөн барив.
Тэрээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ: "Хуулиас гадуур журмаар зөвшөөрөл олгодог байдал эцэс болно.
Өнөөдөр байгаа 1200 гаруй Тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин цөөрнө.
Тусгай зөшөөрлийн хугацаа 3-аас 5 жил болж зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг болно.
Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болж зарим зөвшөөрлийг цахимаар авах нөхцөл бүрдэнэ.
ТУСгАЙ ЗӨВШӨӨРӨЛ ГЭДЭГ ИРГЭД, ААН-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ГАРЦ БОЛОХООС АВЛИГА ХҮНД СУРТЛЫГ ӨӨГШҮҮЛЭХ ШАЛТАГ БИШ" гэв.
Сэтгэгдэл