Английн Премьер лигийн “Манчестер Юнайтэд” багийн хоёр испани хагас хамгаалагчид удахгүй нээгдэх наймааны цонхны үеэр тус багийг орхиж мэдэхээр болжээ. Хуан Мата “Барселона”-тай яриа хэлэлцээрийг идэвхтэй хийж байгаа бол Андер Эррера Францын “ПСЖ”-д очиж мэднэ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Эррера Францын аварга багтай гэрээ хийхээр бараг тохирчихсон бололтой. Хоёр хөлбөмбөгчний улаан чөтгөрүүдтэй байгуулсан гэрээний хугацаа энэ зун дуусгавар болж байгаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл