Афганистаны яаманд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” өөртөө хүлээв


Афганистаны яаманд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” өөртөө хүлээв

 

Афганистан улсын Харилцаа холбоо, мэдээлэл технологийн яаманд үйлдсэн халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэлийн террористууд өөртөө хүлээсэн тухай “Reuters” агентлаг ням гарагт мэдээлжээ.

 

Телевизийн “1TV” сувгаар мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 20-ны өглөө террористууд Афганистаны нийслэл хотод оршдог Засгийн газрын байранд халдсан байна. Тэдний гурав нь амиа золиослогчид байжээ. Террористуудтай буудалцах үеэр хууль сахиулах байгууллагын ажилтнууд хоёр босогчийг устгаж чадсан байна. Халдлагын үеэр дэлбэрэлт болжээ.

 

Тухайн үед яаманд байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж чаджээ. “1TV” телевизээр мэдээлснээр, халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна.

 

КАБУЛ. /TASS/.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.