15 дахь удаагаа явагдаж байгаа тус тэмцээнд монгол охин Фүжимото Эми 9 насны ангилалд, 7 насны ангилалд Н.Нэмүн алтан медаль хүртэж, “International Youth Karate Championships” тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчид болж, эх орныхоо нэрийг мандууллаа.
Фүжимото Эми кёкүшин каратэгаар 5 дахь жилдээ хичээллэж байгаа. Токио хотын “Shimo-Akatsuka” доожёд хичээллэдэг. Япон аавтай, монгол ээжтэй охин юм. Эми Канто болон Бүх Японы АШТ-д сүүлийн 2 жил дараалан түрүүлээд байгаа юм. Ийнхүү Наран оронд монголчууд сүмо бөхөөс гадна кёкүшин каратэгаар ч цахиур хагалах цаг эхэллээ.
Сэтгэгдэл