Газрын тос 74 ам.доллар байна


Газрын тос 74 ам.доллар байна

 

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 74 ам.доллар байна. Оны эхэнд “Брэнт” маркын газрын тос 54 ам.доллар, WTI маркынх 45.8 ам.доллар байсан юм. Ханшийн өсөлтийг шинжээчид бүтээгдэхүүний эрэлт багассантай холбон тайлбарлаж байгаа аж. Тодруулбал, АНУ-д өрмийнхөө тоог багасгаж, Иран, Саудын Арабын экспорт буурчээ.

Манай улс энэ онд 8.1 сая баррель газрын тос экспортолж, 335.6 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд манай улс 6.3 сая баррель газрын тос олборлож, 6.1 сая баррелийг нь экспортолсон. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний импорт 1.8 сая тонн байсан юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.