ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ


ТЭРБУМЫН ҮЛ ХӨДЛӨХТЭЙ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.АСРАЛТ

 

Гаалийн ерөнхий  газрын дарга Б.Асралт хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийтийн хоёр орон сууц, нэг авто зогсоолтой хэмээн мэдүүлжээ. Эдгээрийн үнэлгээ нь 1 тэрбум 84 сая төгрөг гэнэ.

Гэхдээ Б.Асралт даргын ХОМ жил дарааллан буурсан байгаа нь анхаарал татаж байна. 2015, 2016 онуудад жилийн 127 сая төгрөгийн орлоготой байсан Б.Асралт дарга 2017 онд 89 сая, 2018 онд 18 сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлсэн байгаа юм. Мөн Б.Асралт даргын хувьд гэр бүлийн хүн нь бараг орлого олдоггүй талаар мэдүүлжээ.

Мөн тэрбээр 2016 онд Toyota,Highlander,Toyota,Camry,Lexus,570 гэх 220 сая төгрөгийн үнэлгээтэй гурван машинтай байсан бол 2018 онд Lexus,570 гэх ганцхан машинаа 150 сая төгрөгийн үнэлгээтэй хэмээн мэдүүлсэн байна.

Түүнлэн ГЕГ дарга 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, Адуу 40, Хурдан удмын адуу 15 гэсэн байна. Түүний нэр дээр Төгсмонгол Трейд ХХК бүртгэлтэй бөгөөд 42 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.
 
П.ГОО
Оллоо.мн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.