Дэлхийн тэрбумтнууд татварын дарамт нэмэгдэж буйтай холбогдуулан төрсөн нутгаа орхин бусад улс руу нүүн суурьшиж байна. Өнгөрсөн жил 108,000 гаруй тэрбумтан хил давж шилжин суурьшсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 14%-аар өссөн үзүүлэлт аж. Энэ нь 2013 оны үзүүлэлтийг нэг дахин нугалсан тоо баримт.
Шилжин суурьшихад таатай орнуудын жагсаалтыг Австрали улс тэргүүлж, АНУ, Канад хоёр удаалжээ. Австралийн хувьд амьдрах аюулгүй орчин, өв залгамжлалын татваргүй байдал болон Хятад, Япон, Өмнөд Солонгос орнуудтай бизнесийн нягт харилцаатай байдаг зэрэг хүчин зүйлүүд чинээлэг иргэдийг татахад давуу тал болдог. Тус улс сүүлийн 27 жил томоохон эдийн засгийн уналтаасаа гарсан бөгөөд одоогоор эдийн засаг нь тогтмол өсөж байна.
Харин эсрэгээрээ Хятад, Орос зэрэг орны чинээлэг иргэд төрсөн нутгаа орхин, өөр улс руу нүүж байна. Зарим чинээлэг Азийн иргэд хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулах, илүү таатай орчинд амьдрахын тулд хөгжилтэй улс орнууд руу нүүн суурьшиж байна.
Э.Онон
Эх сурвалж: Bloomberg
Сэтгэгдэл