Д.Трампыг үг хэлэх үед танхимыг орхин гарчээ


Д.Трампыг үг хэлэх үед танхимыг орхин гарчээ

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг үг хэлэх үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны танхимыг орхин гарсан тухай "Star” сонин мэдээлэв.

 

Хуваарийн дагуу Д.Трампын дараа Эрдоган үг хэлэх ёстой байсан гэнэ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд өндөр дээд хэмжээнд 7 хоног үргэлжлэх улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг энэ сарын 25-наас 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Хэлэлцүүлэгт дэлхийн 196 орны төр, засгийн тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар оролцож байгаа юм. Хэлэлцүүлэгт Оросын төлөөлөгчдийг тэргүүлж тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров энэ сарын 28-нд үг хэлэх юм.  



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.