Трамп, Эрдоган нар Сирийн асуудлаар ярилцав


 
 Трамп, Эрдоган нар Сирийн асуудлаар ярилцав

Синьхуа агентлагийн мэдээ, 24-нд Цагаан ордны мэдээнд  тэмдэглэснээр, Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп мөн өдөр Туркийн ерөнхийлөгч  Эрдогантай утсаар холбогдож, Сирийн асуудлыг авч  хэлэлцжээ.

Мөн өдөр Цагаан ордон мэдэгдэл гаргаж, хоёр орны төрийн  тэргүүн нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2254 тоот тогтоолыг хэрэгжүүлэн, Женевийн  үйл явцын хүрээнд Сирийн хямралыг зохицуулж, хүмүүнлэгийн хямралыг эцэслүүлэн,  Сирийн дүрвэгсдийг нутаг буцаах ёстойг онцолсон гэжээ.

Цаашдаа Америкийн тал Сири дэх хуурай замын хүчинд  тохируулалт хийх тухай Дональд Трамп Эрдоганд мэдэгджээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.