"Их 20": Путин, Обама нар албан бус уулзалт хийлээ


"Их 20": Путин, Обама нар албан бус уулзалт хийлээ Туркийн Анталия хотод болж буй "Их 20"-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар албан бус уулзал хийлээ.

Хоёр орны төрийн тэргүүний уулзалт 20 орчим минут үргэлжилсэн бөгөөд алан хядах ажиллагаатай тэмцэх, Сирийн хямрал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон хэмээн ИТАР ТАСС агентлаг дамжууллаа.

Өнгөрсөн баасан гарагт Парист гарсан халдлагын дараа Сирийн хямралыг шийдвэрлэх нь улам төвөгтэй болж байна гэдэг дээр хоёр улсын Ерөнхийлөгч санал нийлсэн гэж Цагаан ордноос мэдээллээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн эдийн засаг болон алан хядах ажиллагаатай тэмцэх асуудлыг голчлон хэлэлцэх юм. 

Эх сурвалж: ИТАР ТАСС


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.