Америкийн "Форбес” сэтгүүл манай
гаригийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг нэрлэхэд эхний байрыг ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путин гурав дахь удагаа эзэлсэн байна.
Эхний
таван хүн өмнөх жилийнхээс нэг их өөрчлөгдсөнгүй Германы канцлер Ангела
Меркель өнгөрсөн жил тавдугаарт байсан бол энэ жил хоёрдугаарт орж
урагшилжээ.
АНУ-ын тэргүүн Барак Обама өмнө жил хоёрдугаарт байснаа нэг байраар ухарч гуравт жагссан байна.
Ромын
пап Франциск өмнөх жилийн байрандаа дөрөвдүгээрт хэвээр бол өмнө жил
гуравт байсан Хятадын тэргүүн Си Зинпинь тавдугаар байранд оржээ.
Зургадугаарт
Билл Гейтс, долдугаарт АНУ-ын Холбооны нөөцийн тэргүүн Жанет Йеллен,
наймдугаарт Их Британийн ерөнхий сайд Кэмерон, есдүгээрт Энэтхэгийн
ерөнхий сайд, аравдугаарт Google-ийг үндэслэгч Ларри Пейж оржээ.
Марк Цукерберг 19 дүгээрт жагссан бол Умард Солонгосын тэргүүн Ким Чен Ун 46 дугаар байрт орсон байна.
Эх сурвалж: www.assa.mn
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийг Форбес нэрлэлээ
2015/11/05 16:11
Сэтгэгдэл