Путин, Обама нар "Их 20"-ийн үеэр уулзаж магадгүй


Путин, Обама нар "Их 20"-ийн үеэр уулзаж магадгүй

"Их 20"-ийн 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-16-ны өдрүүдэд Туркийн Анталия хотод болно.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин нар уулзаж магадгүй талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн энэ талаар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр  "Одоогоор хоёр орны төрийн тэргүүний уулзалтын тов гараагүй байгаа ч удирдагчид богино хугацааны албан бус уулзалт хийхийг үгүйсгэхгүй" гэжээ.

Их 20”-ийн бүлэг нь дэлхийн эдийн засгийн болон санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг форум юм. Уг бүлэг нь дэлхийн ДНБ-ий 85 орчим хувь нь ногддог хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг. 2013 онд "Их 20”-ийг ОХУ даргалж байсан бол 2014 онд даргалах эрх Австралид шилжжээ. 2015 онд энэ үүргийг Турк гүйцэтгэж байгаа юм.

Эх сурвалж: ИТАР ТАСС


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.