Б.Обама НҮБ-ын илтгэлдээ Путинд цохилт өгч, В.Путин АНУ-ыг шоолов


Б.Обама НҮБ-ын илтгэлдээ Путинд цохилт өгч, В.Путин АНУ-ыг шооловОХУ болон АНУ-ын ерөнхийлөгч нарын уулзалтыг дэлхий дахин ажиглаж байгаа энэ цаг үед тэдний уулзалтаас ямар үр дүн гарах нь ч сонин байв. Сүүлийн жилүүдэд харилцаа нь хөндийрөөд байсан хоёр том гүрний хувьд энэ удаагийн уулзалт нь хамгийн чухал байсан. Барак Обама уулзалтын эхэнд НҮБ-ын индэр дээрээс үг хэлсэн юм.

Тэрээр өөрийг нь сул дорой удирдагч хэмээн үздэг хүн бүрт өөрийн илтгэх чадвараараа томоохон цохилт өглөө. Обама Сирийн асуудалд ОХУ-ыг тэр дундаа Путинг буруутгаж байгаагаагаа хэлсэн бөгөөд энэ асуудалд өөрийнх нь гаргасан шийдвэрийг үгүйсгэж, буруутгаж байсан хүмүүсийг ч мөн шүүмжиллээ. Магадгүй энэ илтгэл түүний ерөнхийлөгч байх үедээ сүүлийн удаа хэлэхээр зэхэж байсан хүчтэй илтгэл байх гэж ажиглагчид үзэж байна.

Б.Обама илтгэлдээ В.Путин болон Сирийн ерөнхийлөгч Башар Ассад нарт шууд хандсан үгэндээ: Тэдний гаргаж буй шийдвэр, үйлдэл нь олон улсын дүрэм журамд нийцэхгүйгээр барахгүй улс орныг нь хойш нь татаж байгааг хатуу сануулав. Нэг хэсэг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ойрхи Дорнодод болж буй эмх замбараагүй байдал, үймээн самуунд АНУ-ыг буруутгаж байсан гэдгийг хэлэв.

Харин Обамагийн 90 минутын илтгэлийн дараа Путин НҮБ-ын индэр дээр тавьсан илтгэлдээ ОХУ-ын эсрэг тавьсан хориг болоод Ойрхи Дорнодын эмх замбараагүй байдал, Хойд Африкийг хүчээр тусгаарласан явдал болоод ОХУ-ын эсрэг кампанит ажил хийсэн, НАТО-гийн ОХУ-ын эсрэг байр суурийг дэмжсэн зэрэг олон асуудлуудуудад АНУ-ыг буруутгасан юм.

Putin

Мөн Путин хэлсэн үгэндээ Сирийг дахин босгож авах, Исламын вант улсын эсрэг дайн зарлахад дэлхийн улс орнууд нэгдэхийг уриаллаа. АНУ-ын зүгээс Сирид терроризмын эсрэг цэргийн бэлтгэл хийсэн үйлдлийг нь шоолсон байна.

АНУ-ын засаг захиргааны удирдах албан тушаалтнууд уг илтгэлийг хөндлөнгөөс дүгнэхдээ Обамаг дэлхий даяар хамтран ажиллах тухай асуудлыг ярих нь чухал гэдгийг хэлсэн юм. Мөн Обамагийн тавьсан илтгэлийг өндөрөөр үнэлж, Путинд хариулт болгон хэлсэн үгсийг ч дэмжив.

Обамагийн Исламын вант улсын эсрэг авч буй арга хэмжээнүүд хэтэрхий удаашралтай байгаад олон улсын шүүмжлэлийг, тэр тусмаа Путин мэтийн олон улсын удирдагчдад шүүмжлүүлж байгаа юм. Гэхчлэн хоёр орны төрийн тэргүүний НҮБ-ын индэр дээр хэлсэн үгс болоод тавьсан илтгэл нь тэдний өнөөдрийг хүртэл нэг нэгэндээ болоод улс орон руу нь чиглэсэн хандлагыг тодорхойлсон байна. Цаашид хоёр орны харилцаа дээрдэх магадлал тун бага байгааг олон улсын ажиглагчид онцолсон талаар CNN мэдээлжээ.

Т.БАТСҮРЭН
medee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.