Д.Дагвадорж "Япон аав”-даа хүндэтгэл үзүүлжээ


Д.Дагвадорж "Япон аав”-даа хүндэтгэл үзүүлжээ

 

Мэргэжлийн сүмо бөхчүүдийн тэргүүнд гараа хүргэж, үсийг нь насаараа зассан нэгэн эрхэм саяхан 75 насандаа уушгины өвчнөөр нас баржээ. Салах ёс гүйцэтгэх ёслол Токио хотод болоход сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөс эхлээд олон арван нэр хүндтэй эрхэм оролцсон байна. Тэдний дунд 68 дахь их аварга Асашорюү Д.Дагвадорж байж. Тэрбээр талийгаачийг "Япон аав" хэмээн хүндэлж дуудан, санал бодлоо солилцдог байсан бөгөөд энэ тухайгаа  “Зарим үед гаргадаг миний томоогүй занг засах гэж их олон зүйл хэлдэг, зөвлөдөг байсан даа" хэмээн дурссан байна.

Тэр үед бурхан болоочийн гэр бүлийнхэн нь “Хэдийгээр сүмогийн ертөнцийг орхисон ч та хүн чанар гарган ирсэнд талархаж байна” хэмээжээ.

Тус мэдээлэл Японы цахим орчинд болон сонинд нийтлэгдсэн байсан бөгөөд Япончууд өөр өөрсдийн зүгээс сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Үүнд:   

✔Асашорюү ч хүний ач мартдаггүй хүн юм байна аа.

✔Асашорюү доод зиндааны бөхчүүдийнхээ баяр дээр нэг өдрийн шагналын мөнгөө тэр чигээр нь тавьчихаад л явчихдаг байсан. Жаахан сахилгагүйгээсээ болоод зодог тайлахаас өөр аргагүй байсан ч үнэхээр хүчтэй бөх байсан.

✔Асашорюүг мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Хүний тус мартдаггүй, чигч хүн.

✔Асашорюү дэвжээний дотор ч, гадна ч нэг л зангаараа бөх байж дээ.

✔Юм л бол хэл аманд өртчихдөг байсан ч, Асашорюү цаанаа б


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.