"Tenger Bella Beauty” салон нь гоо сайхны салбартаа хамгийн олон жил ажилласан туршлагатай баг хамт олонтой чадварлаг гоо сайхны салон юм. Тэр ч утгаараа бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн сонирхлыг хамгийн их татаж, хийлгэдэг үйлчилгээ болох "Хөмсөгний шивээс”-ийг 18 жилийн туршлагатай, чадварлаг гоо сайханч хийдгээрээ бусад салоноос онцлог, давуу талтай билээ.
Таны царай төрхөнд тохирсон уусалттай болон битүү, 3D, 4D, үстэй мэт шивэлт зэрэг бүхий л хөмсөг шивэлтийн үйлчилгээндээ сэтгэл ханамжийн 100 хувийн баталгаа өгөн үйлчлэх болно. Түүнчлэн хуучин шивээсийг тань нүд ирмэхийн зуур лазердан арилгаж шинэхэн хөмсгийг тань шивэх болно. Ямар нэгэн шархлалт, хөндүүр орох вий гэж бүү айгаарай. Бид хамгийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүн болон багаж хэрэгслийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ашигладаг. Мөн таны арьсны онцлогт тохируулан давтан шивэлтийн зөвлөгөө болон хугацааг тань хэлж зөвлөх болно.
Түүнчлэн тус салон урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан онцгой нэгэн урамшууллыг охид бүсгүйчүүддээ зарлаж байна. Урамшуулалд оролцох бүсгүйчүүд ”Tenger Bella Beauty” салоны фейсбүүк фэйж хуудсанд хандаж "Хийлч Дээгий”-тэй хийсэн лайв бичлэгийг лайк хийж бусад найзууддаа түгээн /share/, 3 найздаа мэдэгдэл /mention/ хийсэн хүмүүсээс 2 азтан шалгаруулах болно. Шалгарсан хоёр азтаны нэг нь хөмсөг шивээс хийлгэх эрх нөгөө азтан нь контур шивээсийг үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй болох юм.
Мөн дээрх болзлыг биелүүлсэн үйлчлүүлэгч бүрдээ зургадугаар сарын 8-ныг хүртэл хөмсөг шивэлтийн үйлчилгээг 20%-ийн хөнгөлөлттэй үнээр хийлгэх боломжтой. Алдаж боломгүй алтан боломжийг бүү алдаарай бүсгүйчүүдээ.
Үйлчлүүлэхээсээ өмнө залган цаг авахаа мартуузай.
Холбогдох утас: 8066-0000
Хаяг:Маршаллын гүүрний баруун талд Тэнгэр вилла хотхон 116-н 1-тоот
Сэтгэгдэл