Баянзүрхчүүд зуслан, ногоон бүсийн 36,83 тонн хог хаягдлыг цэвэрлэв


Баянзүрхчүүд зуслан, ногоон бүсийн 36,83 тонн хог хаягдлыг цэвэрлэв

 

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ‘’Байгаль хамгаалах хаврын сарын аян’’-ны хүрээнд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Зуслан ногоон бүсийн их цэвэрлэгээг амжилттай зохион байгуулан ажиллалаа.

Тус цэвэрлэгээгээр дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоноос Баянзүрхийн гүүр хүртэл, Баянзүрхийн гүүрнээс Маршалын гүүр, Төмөр замын гарам хүртэл мөн дүүргийн 20, 23 дугаар хороонд байрлах цэвэр усны хамгаалалтын зурвас газар болон Сэлбэ гол дагуу нийт 24 км урт талбайг цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх харьяа хэлтэс албад, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 92 аж ахуй нэгж байгууллага болон төрийн бус байгууллагууд оролцсон байна. Тодруулбал тус цэвэрлэгээнд нийт 7021 хүн оролцож 36,83 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.