Энэтхэгийн баруун хойд нутагт энэ онд Хиндү шашны гурван дээд бурхдын нэг болох Шива бурхны хамгийн өндөр хөшөөг босгох тухай телевизийн “News18” суваг мэдээлсэн байна. 106 м өндөр уг хөшөө нь дэлхийн хамгийн өндөр хөшөө баримлуудын нэг болох аж. Хөшөөг босгох ажил хэдийнээ эхэлсэн бөгөөд ирэх 8 дугаар сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Хөшөөг Энэтхэгийн баруун хойд Ражастхан мужийн Натдвара хотод бүтээх юм байна. Шива бурхны хөшөө нь зүүн мутартаа сэрээ атгасан байх бөгөөд энэхүү том хөшөөн дотор гурван галерейг багтаах аж. Энэхүү хөшөө нь дэлхийн хамгийн өндөр дөрөв дэх хөшөө болох юм байна.
Э.Аянзаяа
Сэтгэгдэл