Төр түшилцэж, бодлого тодорхойлох хүмүүсийг сонгох нь ард түмний хувьд хамгийн хариуцлагатай чухал процесс, үүнд идэвхи санаачлагатай, алсын хараатай оролцох нь чухал гэдгийг цаг хугацаа харуулсаар байна.
2012 оноос эхлэн тодорхой сегменттэйгээр мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан, улс төрчдийн рейтингийг тогтоох “Ардын элч” цахим судалгаа өнгөрсөн 5 сарын 15-аас албан ёсоор эхэлж, 6 сарын 24-ний өдөр хаахаар мэдэгдсэн.
Гэвч "Ардын элч” ард түмний санал асуулгын дуусах хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтүүд шинээр нэрээ дэвшүүлсэн иргэдээс ихээр ирж байгаа тул санал авах хугацааг нэг долоо хоногоор сунгажээ. Өөрөөр хэлбэл санал асуулгыг энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Сүүлийн хоногуудад тус санал асуулгад оролцож байгаа нэр дэвшигчид "хакердах" ажиллагаа явуулж, төслийн багийнханд ачаалал өгөх болсон тул нэг хаягнаас 20 минутынн дотор 2 дарвал шууд программ нь автоматаар блоклогдож байгааг анхааруулж байна.
Энэхүү судалгааны зорилго нь 2020 оны сонгуулийг угтаж, нийслэл, орон нутгийг төлөөлөх мэдлэг чадвартай, хариуцлагатай, итгэл даах нэр дэвшигчдийг танилцуулах, сэдсэн санаачилснаа үргэлжлүүлэх эрхмүүд хэн бэ гэдгийг ард түмнээс асууж тодруулах юм.
88105683, 91110531, 80008586, 88097557, 88103521 утсанд холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
И-мэйл: medee99@yahoo.com
Сэтгэгдэл