Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн 461-р хорих ангиас оргожээ


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан этгээд өчигдөр /2019.06.19/ орой оргожээ.

 Тус этгээд нь  бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд хэд хэдэн удаа оргохыг завдсан байжээ. Одоогоор цагдан хорих ангиас оргосон этгээдийг эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагаас орон даяар эхлүүлээд байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй байжээ.

Тиймээс ард иргэд та бүхэнд сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.