Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М-д холбогдох Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
М нь 2019 оны 4 дүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хувиараа ашигт малтмал олборлохоор явах үедээ галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр тавьж, хүрээлэн буй орчинд 363.454.656 төгрөгийн хохирол учруулжээ.
Тус аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд, М-ийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хүрээлэн буй орчинд учирсан 363.454.656 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАНДАЛ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР
Сэтгэгдэл