Хүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ


Хүүхдээ хэрхэн ухаалаг хүн болгож өсгөх вэ

 

Хүүхэд ухаантай хүн болж өсөхөд генийн нөлөө 50 хувь, эцэг, эхийн нөлөө 50 хувь байдаг.

УХААНТАЙ ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ

 Зөвхөн IQ өндөр байхыг хэлэхгүй. 
1. Сониуч, шинэ санаа эрэлхийлдэг, яагаад гэсэн асуулт их тавьдаг
2. Тэвчээртэй
3. Эрсдлийг зөвөөр үнэлж зоригтой алхам хийдэг
4. Хэл ярианы чадвар багаасаа сайн хөгжсөн
5. Бусдын сэтгэл хөдлөл, биеийн хэлийг уншиж чаддаг хүүхдийг ухаантай хүүхэд гэдэг. Эдгээр хүүхдүүд ирээдүйд илүү амжилттай байдаг.

ХҮҮХДЭЭ УХААЛАГ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ

1. Хүүхдээ дор хаяж 1 нас хүртэл хөхөөр хооллох. Тархины хөгжилд хэрэгтэй эрдэс бодисыг зөвхөн хөхний сүүнээс л авдаг.

2. Хүүхэдтэйгээ маш их ярих хэрэгтэй. Олон цагаар их ярих тусам эрт хэлд орж, сургуульд ороод онцгой авьяастай хүүхэд болох магадлал өндөр байдаг. Хэл яриа хөгжсөнөөр түүнийг дагаад тархины бусад хэсгүүд мөн хөгждөг. Хүүхдээ бага байна, ойлгохгүй гэж гололгүй цагт 2100 үг хэлж, ярих хэрэгтэй.

3. Чөлөөт сэтгэлгээ хөгжүүлэх тоглоомоор тоглуулах /lego, puzzle, блок өрөх г.м/, нийгмийн харилцааг харуулсан тоглоомонд дүр орж тоглох /айл гэр болж аав, ээжийн дүрд орох/

4. Хүүхдийг “ухаантай, мундаг” гэж магтах тусам хүүхэд өөрийгөө төрөлхийн ухаантай, мундаг гэж боддог. Харин өсч томрохын хэрээр саад, бэрхшээлийг даван туулж чадахгүй болохоороо өөрийгөө голж, түүнийг даван туулж чаддаггүй. Харин хичээл зүтгэлийг нь магтах тусам бэрхшээлийг өөрийн хүчээр давах чадвартай болдог. Ухаантай гэж магтуулаагүй, хичээл зүтгэлээ магтуулж өссөн хүүхэд сургуульд ороод ухаантай гэж магтуулсан хүүхдээс тооны хичээлдээ 50 хувиар илүү үр дүнтэй сурдаг. 

5. Хүүхдийг 0-2 насанд телевиз огт үзүүлж болохгүй. 2-5 насанд эцэг, эхийн хяналттай үзэж болно. Учир нь энэ насанд тухайн нэвтүүлгийн агуулгыг ойлгодоггүй/зөв, бурууг ялгадаггүй/ тул эцэг, эх нь тайлбарлаж өгөх хэрэгтэй. 5 наснаас дээш тухайн нэвтрүүлгийн агуулгыг ойлгож чаддаг. Телевиз их үздэг байсан хүүхэд сургуульд ороод анхаарал төвлөрөлт бусад хүүхдээс 30 хувиар бага байдаг.

6. Хүүхдэд наснаас нь ахадсан даалгавар өгөх, хичээлээр шахах хэрэггүй. Ахадсан шалгуурыг давж чадахгүй бол эцэг эх нь хүүхэддээ урам хугардаг. Үүнийг мэдэрсэн хүүхэд өөртөө итгэлгүй хүн болж өсдөг. Тиймээс насанд нь тохирсон үүрэг хариуцлага өгөх хэрэгтэй.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.