“Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” Хүй долоо худагт ажиллалаа


“Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо” Хүй долоо худагт ажиллалаа

 

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан “Наадмын тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хороо”  Хүй Долоон худагт ажиллалаа.

Тус ажлын хэсэг Морь барианы тохижилтын ажил, нийтийн бие засах газрын байршил хүртээмж, наадмын барианы хэсгийн сүүдрэвч, урлагын тоглолтын талбайн гэрэлтүүлэг, зам арчилгаа, усалгаа, иргэдэд үйлчлэх нийтийн эко автобусны засвар үйлчилгээ зэрэг тулгамдсан асуудлаар холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж газар дээр нь ажиллаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.