Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар улс даяар тав хоног амрахаар болжээ. Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд энэ талаарх зохицуулалтыг дараах байдлаар тусгасан байдаг. Тус хуульд тусгаснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл энэ жилийн тухайд долдугаар сарын 11-н буюу пүрэв гарагт Үндэсний их баяр наадмын эхний өдөр таарч байгаа бөгөөд 15-ны даваа гарагийг дуустал амрахаар байгаа юм.
Наадмаар тав хоног амарна
2019/07/01 16:07
Сэтгэгдэл