“Наро Банчэн Хутагт” сан "Өргөө" амаржих газарт ариутгалын шинэ аппарат бэлэглэв


"Наро Банчэн хутагт” сан "Өргөө"  амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий ариутгалын аппарат хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон  хоёр жилийн  өмнөөс ариутгах аппаратаа шинэчлэх хүсэлтийг холбогдох газруудад тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв "Наро Банчэн хутагт сангаас нийгмийг соён гэгээрүүлэх сургалт болон хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьдог. Өмнө нь, манай сангаас зарим эмнэлэг, цэцэрлэгт шаардлагатай аппаратуудыг мөн хандивлаж байсан. Энэ удаа "Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна” хэмээсэн юм. "Наро Банчэн хутагт” сан олон нийтийн сайн сайхны төлөө буяны үйлс олныг хийдэг аж.  

Ж.Батсайхан


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.