С.Баяр номынхоо үргэлжлэлийг бичихээр дахин хорихийг зорино


С.Баяр хоригдож гарч ирээд “Жаран хоног, Жарны бутархай” номоо хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. Тэгвэл тэрээ наадмын дараа тус номынхоо үргэлжлэлийг бичихээр дахин хорихийг зорих нь ээ. Учир нь түүнд холбогдох хэргийг прокурор хянаж дуусаад наадмын дараа шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.