Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь


Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн барьсан Иргэний харьяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байна.
 
Энэ хуулийн салшгүй нэг хэсэг бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт юм. Үүнтэй холбоотойгоор Монголд онцгой нөхцөл байдал үүсэхээр боллоо.
 
Энэ хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл өгснөөс үзвэл, өнөөгийн эрх зүйн баримтанд Монголын хүн амын угсаатны бүтцийн тоог тэнцвэртэй хадгалж буй хийгээд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангасаар ирсэн чухал заалтуудыг өөрчлөх буюу шинэ агуулга оруулах замаар  ихээхэн өөрчлөлт оржээ.
 
Юуны өмнө, Иргэн харъяатын тухай хуулийг шинэчлэх асуудал Монголын өөрийн иргэдэд нээлттэй бус байсан гэдэг нь тодорхой болж байна. Шинэ хууль гарснаар гадны иргэд Монголд олноор орж ирэх, үүний дотор Монгол гаралтай хүмүүсийг татах нэрийн дор янз бүрийн угсаатай олон сая хүмүүст онцгой боломж буюу хөх карт гэгчийг олгохоор тусгаж байгаа ажээ. Гэтэл, энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чухал шалгуурыг эвдэхээр байгаа юм.
 
Мөн, шинэ хуульд харь улсын харъяат, монгол гаралтай иргэдээс хэнийг нь Монгол гаралтай хүн гэж үзэх вэ гэсэн шалгуур нь тодорхой бус байхаар болж байна. Жишээ нь, үүгээр бол лалын шийт шашинт афганы дүрвэгчдийг Монголд суурьшуулах бүрэн боломж харагдаж байна. Мөн, өвөрлөгч нэрээр олон мянган хятад иргэн Монголд суурьших боломж нөхцөл бүрдэнэ. Учир нь ӨМӨЗО-ны хүн амын 80 орчим хувь нь Хятад гаралтай иргэд гэсэн тоон мэдээ бий. Үүнээс, хятад эцэгтэй, буюу хятад эхтэй хүмүүс үлэмж тоотой ажээ. 
 
Хятадын статистик мэдээг үндэслэвэл, Өвөр Монголчууд Хятадын 53 цөөнх үндэстнээс хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд орсон бөгөөд өвөр монголчуудын 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болсон байна. Гэхдээ энд нэг анхаарах асуудал бий. Зарим өвөрлөгч хүн энэ мэдээг сэжиглэн үгүйсгэдэг. Тэдний хэлснээр, Хятадууд БНХАУ-ын ӨМӨЗО-нд цөөнх угсаатан эдэлдэг зарим давуу эрхийг эдлэхийн тулд, монгол хэл сурч, өөрийгөө Монгол угсаатан гэж бүртгүүлдэг. Үүнээс үүдэн, өөрийгөө Монгол угсаатан хэмээн бүртгүүлсэн хятад хүн хэдэн зуун мянга бөгөөд жинхэнэ Өвөр Монгол хүн албан ёсны мэдээнд дурддагаас хамаагүй цөөн юм. Үүнээс гадна Хятадын засгийн газар гадаадад гарч буй жинхэнэ өвөр монгол иргэдийг хатуу хянадаг тул Монгол орж ирэх өвөр монголчууд нь үнэндээ өвөрлөгч нэрийн дор ирж ирж буй хятадууд байх боломжтой.  
 
Хэрэв батлахаар зэхэж буй шинэ хуулийн төслөөр, гадаад улсын харъяат иргэдээс хэнийг нь Монгол угсаат хүн гэж үзэх шалгуур тодорхойгүй болох аваас, энэ нь Монгол угсаат иргэдийг эрхийг хамгаалах, Монгол үндэстнээ нэгтгэх бус, харин Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хамгаалалтыг үгүй хийж, гадаадын ямар угсаатай нь мэдэгдэхгүй ядуу, ажилгүй иргэд, афганчууд, ялангуяа Хятадууд аажимдаа Монгол Улсын хүн амын үлэмж хэсгийг бүрдүүлэх боломж үүсэхээр болж байна.
 
Zaluu.com сайтад мэдээлснээр Монгол Улсын иргэнээс төрсөн хүүхэд дэлхийн хаана төрснөөс үл хамааран Монгол Улсын иргэнээр бүртгүүлэх, гадаад хүнтэй гэрлэсэн хүний монгол хүний хүүхэд  монголынхоо харъяат болох тухай хуулийн төсөлд тусгасан байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нарт тусгай үнэмлэх олгох тухай ч заажээ. Одоогоор 59 мянган иргэн Монгол Улсын харъяаллаас гарч, 16 мянган хүн Монгол Улсын харъяат байгаа тул өөрийн улс орны иргэдийг харъяаллыг нь алдахгүй байхын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
 
 
О.Алтан

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.