Сирийн Идлиб мужид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ


Сирийн баруун хойд нутгийн гал зогсоох дэглэм тогтоосон бүсэд агаарын цохилт өгсний улмаас амиа алдсан хүний тоо 50-д хүрсэн гэж Цагаан дуулга иргэний хамгааллын агентлаг мэдээллээ.

Тус байгууллагын мэдээлснээр, Сирийн Идлиб мужийн хойд Мааррат-эн-Нууман хотод Оросын сөнөөгч онгоцны өгсөн цохилтод 39 энгийн иргэн амиа алдаж, улмаар нийт амиа алдсан хүний тоо 50 хүрчээ. Башар аль-Асадын хүчин ОХУ-ын сөнөөгч онгоцнуудын дэмжлэгтэйгээр Сирийн Идлиб мужийн Серакиб тосгонд цохилт өгсний улмаас наад зах нь зургаан энгийн иргэн амиа алдаж, олон арван хүн шархадсан тухай “Аnadolu” агентлаг эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилсан байна. 

Тус агентлагийн сурвалжлагчийн мэдээлснээр, Оросын сөнөөгч онгоцууд Тальмены, Аль-Кабина тосгон болон Бдама хотод агаарын цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алджээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам уг мэдээллийг няцаагаад, тус бүс нутагт Оросын ямар ч сөнөөгч онгоц даалгавар гүйцэтгээгүй гэж мэдэгджээ. Өнгөрсөн 9 дүгээр сард ОХУ болон Турк Идлиб мужийг гал зогсоох бүс болгохоор тохиролцсон. Ийм бүсэд түрэмгийлсэн үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм.

Т.Есүхэйтөмөр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.