Төгрөгийг түрийнд аваачсан маазрал


Тархи угаалтыг хормын дотор хэрэгжүүлэхийн жишээг өчигдөр цахим орчноос харж болохоор байлаа.АТГ-аас ил болгосон бичлэгт албан тушаалтнуудын ажлын өрөөнд хийсэн нэгжлэгийн бичлэгээс үзүүлсэн.Түүнд шүүгээ болон сэйфнээс боодол, ууттай төгрөг, доллар гаргаж ирж байв.Хамгийн ихээр олны анхаарлыг татсан нь МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг нэгжих үед оймсныхоо түрийнээс боодол доллар гаргаж ирж байгаа нь байсан юм.

Тэрхүү бичлэг цахим орчинд тарсан цагаас оймсныхоо түрийд 1000 төгрөгнөөс 20000 төгрөгийн хэдэн боодлыг түрийдээ хийж маазрах үзэгдэл хоромхон зуурт бий болсон.Хоцрохгүйг хичээж буй мэт хамгийн олон найз, дагагчтай хүмүүс ийн цахимд эрчийг авахуулсан.

Энэ нь нэг талаар маазрал боловч нөгөө талаар олны анхаарлыг өөр тийш нь татах гэсэн арга гэж хардахаар байв.Түүгээр ч зогсохгүй Монгол УЛсын мөнгөн тэмдэг, их хэмжээний мөнгийг оймсондоо чихэн гахйуулах нь тийм ч ёс зүйтэй үйлдэл биш баймаар.Тиймээс л хардлага биелэлээ олох болов уу.

Олон нийтийн анхаарал чухам юунаас холдуулж, ар хударгаар нь ямархан үйл явдал эргэх нь өнөөдрөөс тодорхой болох биз.Уг нь иргэд тэрхүүхэн оймсны түрий хийгээд боодол долларт бус авлигыг хэрхэн бий болгож байсныг, ард нь ямар гэм шийтгэл хүлээсэнд анхаарсан бол арай өөр дүгнэлтэд хүрэх байсан болов уу.

Гэнэтийн бус баттай мэдээлийн мөрөөр ороход л шүүгээ, сэйф, оймс, гэр, албан тасалгаандаа их хэмжээний төгрөг, юань, доллар хадгалж байгаа хүмүүс байгааг харууллаа.Гэхдээ хоёр жилийн өмнөх.

Хэрвээ гэнэтийн шалгалт, мөрдлөг байсан бол үнийн дүн нь хэдэн тэрбумаар яригдах асуудал байх байсан.Бас ч түүнийгээ хаацайрж, нууцлах олон арга сэдэж, өнөөдрийн оймсны түүхийг өөр жимээр хөврүүлэх байсан болов уу.

Түрийвчинд багтахгүйг түрийндээ хадгалахыг авлигач албан тушаалтнаас харсан хүмүүс оймсонд мөнгө нуухыг сурч байгаа мэт боловч арай авлигачид албан өрөөндөө энэ мэт үйлдлээ хийж болохгүй санасан л байлгүй.ХУуль чангарахад хулгайчийн арга нарийсна аа гэж.

Х.Маргад 

Эх сурвалж: erennews.mn

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.