Ж.Энхбаяр гишүүний ЖДҮХС-тай холбоотой хэргийг хаахаар болжээ


АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын  нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллаж байх үед ЖДҮХС-гаас  өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан нь тогтоогдож, хуулийн байгууллага шалгаж эхэлсэн.

Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж, Б.Батзоригийн сайдын хэргийг тусгаарлан, прокурорт шилжүүлээд байгаа. Харин Ж.Энхбаяр гишүүний нэр холбогдоод буй ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаахаар болсон тухай Өнөөдөр сонин мэдээлжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд авсан зээл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан, эрх мэдлээ улируулан ашигласан гэх таамаг байсан ч хуулийн байгууллага шалгаж, хэргийг нь хаах саналаа прокурорт шилжүүлсэн байна.

Зээлүүдийн олголтыг АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж, 116 ААН-д хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт саналаа хүргүүлсний дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэрэг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

INEWS.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.