Анагаахын захирал асан Г. Батбаатарын балаг дуусахгүй нь


Анагаахын захирал асан Г. Батбаатарын балаг ер дуусахгүй юм. Монгол Улс бүх хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулах гээд төсөв хөрөнгө хүрэхгүй байгаа цагт Анагаахын сургуульд таван цэцэрлэг барих мөнгийг “Цөм лаборатори” гэгч гоё нэрийн доор БСШУЯ-аас өгсөн байдаг. Гэтэл дэлхийд зургаахан хийгдсэн, үйлдвэрлэсэн, нийлүүлсэн компани нь дампуураад тэр тоног төхөөрөмжүүд дашийн шог болсон талаар хэвлэлээр гарч байсан.

Тэр нь БСШУСЯ-ны шалгалтаар илэрч 1,9 тэр бум төгрөгийн  акт Г.Батбаатар дээр тавигдсан. ТӨБЗГ-ын шалгалтаар 19 тэр бум төгрөгийн зөвшөөрөлгүй худалдан авалт хийгдсэн зөрчил илэрсэн, дампуурсан “Капитал” банканд ардын хүүхдүүдийн сургалтын төлбөр болох 4 тэрбум төгрөгийг эрсдэлтэйг нь зарлаад байхад байршуулан алдсан. Дараа нь бүүр анагаахын хуурамч дипломыг үйлдэж эмчийн мэргэжил эзэмшээгүй хүнээр ард түмнийг эмчлүүлж, ард түмний эрүүл мэндээр тохуурхсан гэмт хэргийн чанартай үйлдэл хийсэн нь Мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон.

Гэтэл арван мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ялыг жирийн иргэн авдаг байхад ийм олон зөрчилтэй хүн зүгээр ч үгүй бүүр ажилдаа эргэж орно гээд яваад байгаа сураг байх юм. Тэр олон зөрчлүүдийг төрийн холбогдох байгууллагууд нь тогтоосон байхыг бодоход асуудалтай баймаар. Гэтэл шат шатандаа хүчингүй болгоод, хэрэгсэхгүй байгаагийн учир нь бас олдож байх шиг. Тэрбээр Анагаахын захирлаар ажиллаж байх хугацаандаа АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын охиныг хууль зөрчин100 хувийн тэтгэлгээр Японы “Fujita Health University” сургуульд таван жилийн хугацаатай докторын сургалтад явуулсан гэдгийг эх сурвалж хэллээ.

Уг нь дүрэм ёсоор бол АШУҮИС, Япон улсын “Fujita Health University” сургууль хоорондын гэрээний дагуу Анагаахад өчнөөн олон жил ажилласан багш нар явах ёстой байсан юм биш үү. Сургалтын зардал нь юу гэнэ вэ 500-аад сая төгрөг гэсэн. Тийм л учраас тэр тийм их ивээлд байж гэж хэлж болохоор болоод байна. АТГ-ын даргаар ажиллаж байсан Х.Энхжаргалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга авлигатай тэмцэж чадахгүй байна, МАНАН бүлэглэлийн хамгаалагч юм уу хэмээн ажлаа өгөхийг шахсан дагуу тэрбээр ажлаасаа халагдсан гэдгийг бид мэднэ.

Г.Батбаатар МАН-ын “60 тэрбум” дотор ч шургалаад амжиж. Нэг хэсэг нь шударга ёсыг тогтоох гээд тэмцээд байдаг.... Г.Батбаатаргэгчнөхөр АШУҮИС-ийн захирлын албыг залгуулах урт биш хугацаанд ямар олон асуудалд орооцолдоо вэ. Шударга ёс ялах л болно.

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.