Саудын Арабын Батлан хамгаалах яам Тегераны зүгээс тус улсын газрын тосны байгууламжид халдсаныг батлах нотолгоо олсон гэж мэдэгдэв. Тун удахгүй Ираны цохилт хийхдээ ашигласан зэвсгийг танилцуулах тухай ч дурджээ. Сануулахад, есдүгээр сарын 14-нд шилжих шөнө Арамко газрын тосны үйлдвэр халдлага өртсөний улмаас Саудын Араб улс олборлолтоо үлэмж хэмжээгээр бууруулж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдээд байна. Халдлага үйлдсэн хэргийн хариуцлагыг Йемений босогчид өөртөө хүлээсэн ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иран улсыг буруутгаж мэдэгдэл хийсэн. Харин Иран үгүйсгэж байгаа юм.
Эх сурвалж: Eagle
Сэтгэгдэл