Бид чинь хаана яваад байна вэ...


Өглөө ажилдаа ирэхдээ Сансарын тунель, наашлаад Хуучнаар хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын консерваторийн орчимд  явган хүний зам дээр  зогсоод тамхи татан  чанга,  чанга  ярих гадаадын таван иргэнийг хараад "Би чинь хаана  явж байгаа билээ" гэх бодол зурсхийв.

Маргааш өглөө нь 4-р дэлгүүрийн орчимд явж байтал Солонгос хоолны газрыг мөн л гадаадын хүн  онгойлгосноо эргэн тойрноо таагүй байдлаар  харж  өөрийг нь гайхах манийг  "Юугаа хараад байгаа юм" гэсэн аятай харав. Ер нь л хоёр биенээ эгдүүцэн харлаа.

Наашлаад Засгийн газрын ордны баруун хойно ирэхэд хоёр монгол залуу 3 гадаад иргэнтэй хамт зогсоод бие биедээ бичиг цаас дамжуулаад чухам л их ажилтай байгаа  бололтой. Байн байн цагаа хараастай,  тамхи асаах хэрнээ ганц хоёр сороод хаяж байгааг нь харахад их л тэвдүү сандруу байх.

Доошлоод Голомт банкны харалдаа ирэхэд  банкнаас хэдэн өвөрлөгч иргэд гарч ирээд орсгой шүдээ гарган их л тааламжтайгаар инээлдэж байгааг хараад  ёстой л ар нуруу руу хүйт дааж зүрх рүү ёг хийгээд явчихлаа. Тэгээд "Би чинь хаана яваад байна. Хятадад уу, Монголдоо уу, эсвэл Солонгост уу" гэж болов... 

Тэгээд бодлоо. Бид хүний нутагт очихоороо ганц нэг монгол хүнтэйгээ дайралдчих гэж ямар их нүд гүйлгэдэг билээ. Тэгтэл манай монголд хаашаа л харна  Хятадууд байх болж.  Ядаж тэр өдөр Хятадуудын барьсан гүүр ашиглалтанд орсныг ч хэлэх үү, олон хятад иргэнтэй тааралдсныг ч хэлэх үү  ер нь л  цухалдангуй байлаа.  

Тэгтэл манайхан шинэ гүүр чухам л сайхан болж гээд  баярлаад сүйд ээ. Энэ эмзэглэл дээр маань Фесбүкээр  явах нэгэн ишлэл  бүр чанга дарж орхив.

Тэнд өгүүлснээр "Ядуу оронд хүчирхэг улсууд эхлээд зээл өгдөг. Гэхдээ орлого авчрах аж үйлдвэрт нь биш харин зам, гүүр, нисэх буудал зэрэг шууд орлого авчрахгүй дэд бүтцийн төсөлд нь зээл өгдөг гэнэ. Тэгээд төслийн гүйцэтгэлд нь зээл олгогч орон өөрийн орны компаниар гүйцэтгүүлэх нөхцөлтэйгээр зээлээ олгодог.Ингэснээр уг зээлд олгогдсон мөнгө нь буцаад олгогч улс руугаа урсаад явчихдаг. Харин үр дүнд нь баахан гоё замтай, гүүртэй, бөөн өртэй хоцордог тул иргэдийн орлого нэмэгдэхгүй, ядуу хэвээрээ үлддэг" гэсэн байв.

Бүр яг л хэлж.  Ямар ч их гүүр, зам харгуйг хаанах, хаанахын зээлээр  авлаа даа.  Тэгээд  хэсэг хугацааны дараа зээл олгогч улс өрөө нэхдэг. Өрөө төлж чадахгүй бол байгалийн баялаг, орд газруудаа өгдөг нь  барагл  ёс, хууль ч  гэлтэй. Эсвэл газар нутгаасаа өг гэдэг. Эс өгвөөс  эдийн засгийн хориг тавих юмуу цэрэг оруулна гэж дарамтлаад булааж авдаг. Иймэрхүү  буюу колончлох шинэ технологийг анх  барууны орнууд Африк ба Латин Америкийн ядуу орнууд дээр бүрэн хэрэгжүүлсэн  жишээ олон байдаг шүү дээ.  Хятад хүний толгой дээр нар мандаж,  жаргадаг гэдэгчлэн  хятадууд дэлхийн энд тэндгүй явсаар,л...  бид чинь хаана амьдраад, хаана  яваад байна аа...

С.Цээл

Эх сурвалж: erennews.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.