Назарбаев Дэлхийн III дайны аюулын талаар анхааруулав


Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Дэлхийн III дайн өнөөгийн ертөнцөд сүүлийн дайн болж болзошгүй хэмээн мэдэгдлээ. 

Тэрбээр Евразийн парламентуудын дарга нарын  IV зөвлөгөөний хүрээнд ийм мэдэгдэл хийснийг Вести дамжуулсан байна. 

Манай гариг аюултай нөхцлийн ирмэг дээр ирсэн бөгөөд дэлхийн III дайн болвол орчин цагийн үй олноор хөнөөх зэвсэг соёл иргэншлийг нэг мөр устгана гэж үзэж байгаагаа Назарбаев илэрхийлжээ. 

Мөн өнөөдөр сөргөлдөөнгүй оршин тогтнох хэрэгцээ хэдийнэ бий болсон, хүн төрөлхтөн цөмийн зэвсэглэлгүй байх болон дэлхий дээрх амьдралыг хамгаалахын төлөө тэмцэх ёстой гэж Назарбаев мэдэгдсэн байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.