С.Дэмбэрэлийг намын даргаас хаслаа


 

Иргэний Зориг Ногоон Намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны тавдугаар сарын 16-ны өдөр хэлэлцлээ.

Тус нам дүрмийнхээ дагуу гурван даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг нар намын даргаар ажиллаж байсан юм.

Намаасаа гарсантай нь холбогдуулан С.Дэмбэрэлийг намын даргаас хасаж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх  хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэлээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.