Алдуурсан "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэрийг аргамжих шалтгаан-1


Хувьчлал нэрийн дор хулгай явагддаг. Хамгийн хуудуйтай нь шүү. Үүнийг улстөрчид, парламентад олон жил чанагдсан "туршлага"-тай гишүүд хэлдэг, тэгсэн мөртлөө өөрсдөө ч оролцсон байдаг. Хамгийн нэгдүгээрт, тэдгээрт нөлөөлөх үүрэгтэй, Монгол Улсын, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нь хүртэл өөрийн "мэдэлгүй" гарын үсэг зурсан байдаг, тэгснээ үгүйсгэсдэг.


Өмнөх парламентын үед Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хүрээнд хэд хэдэн төрийн өмчит үйлдвэрийг хувьчлах асуудлыг хэлэлцэн баталж байв. Нэр нь “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, парламентын спикер нь З.Энхболд, АН олуулаа шийдвэр гаргадаг байсан үе. Мэдээж энд байгуулсан Засгийн газарт нь хамтарч асан МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвсэл, тэгээд сөрөг хүчин МАН хамааралтай байх. Монголын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын бүхий л шийдвэрийг, хэний үед, хэрхэн гаргаж, баталж байсныг он сар, огноотой нь дэлгэрэнгүй харж болохоор Legalinfo.mn сайтад УИХ-ын 70 дугаар хэмээн үлдсэн уг тогтоолын хүрээнд төрийн өмчит 17 компанийг хувьчлахаар шийдвэрлэж, тухайн үеийн Ч.Сайханбилэгийн Засгийн газарт үүрэг болгосон байдаг юм.

Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг биелүүлэх нь гүйцэтгэх буюу Засгийн газрын үүрэг учраас дээрхээс 15 компанийг хувьчлахаар Засгийн газраас шийдвэрлэж байлаа. Энэ хүрээнд I, II, III Дулааны цахилгаан станцаас эхлүүлээд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Шивээ-Овоо”, “Багануур”, “Эрдэнэс Тавантолгой”, Кино урлагийн дээд сургууль, “Хөдөө аж ахуйн бирж”, “Монгол шуудан” тэргүүтэй төрийн өмчийн оролцоотой газруудыг хувьчлахаар тусгасан юм. Эдгээр есөн компанийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулж, бусдыг нь дуудлага худалдаанд оруулах нь Засгийн газрын гол зорилго байв. УИХ-ын тогтоол, Засгийн газрын эл шийдвэрийн хүрээнд “Хөтөлийн цемент, шохой”, Кино урлагийн дээд сургуулийг хувьчилж, “Монгол шуудан” компанийн хувьцааг олон нийтэд худалдах замаар худалдсан тухай мэдээлэл одоо хэвлэлийн хуудаснаа дурайдаг.

Гэвч “Оргил” рашаан сувиллыг бүхэлд нь худалдах, “Багануур” компанийн хувьцааг арилжих бэлтгэл ажлыг хангасан ч, хөрөнгө оруулагч олдоогүйгээс бүтэлгүйтсэн. Харин “Хөтөлийн цемент, шохой” үйлдвэрийг Засгийн газар өрөндөө өгч, Кино урлагийн дээд сургуулийн хувьчлалаас багахан хэмжээний мөнгө төсөвт төвлөрүүлжээ.

Сонирхолтой нь, УИХ-аас баталсан энэхүү тогтоолын хүрээнд нэгэн “ХУЛГАЙ” явжээ.  Тэр нь "Хөтөл"-ийн цемент шохой үйлдвэр. Хамгийн гол нь хувьчлалыг ил тод, нээлттэй, шударга, төрийн өмчийг үнэгүйдүүлэхгүйгээр явуулах асуудал нь хаа хүрэв. Хятадаас бид цементээ хангадаг. ХАРИН... "Хөтөлийн цемент шохойн" үйлдвэрийг хувьчилснаар бидэнд юу үлдэв...

С.Гандөл

 

Үргэлжлэл бий...

 

https://www.24tsag.mn/a/176299


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.