Жүжигчин Д.Хулан өөрийн нэрнээсээ илүү анх бүтээсэн нэрээрээ үеийн залуусынхаа зүрхэнд шар ус хуруулаад байгаа. Фантастик продакшний шинэ бүтээл "37-р точка" олон ангит уран сайхны кинонд Тогосоо хэмээн залуухан бүсгүйн дүрийг бүтээсэн Хулан олонд танигдсан даруйд л цахим орчинд түүнд хайр сэтгэлээ илэрхийлэх залуус олширсон.
Харамсалтай нь түүнийг найз залуутай, жүжигчин мэргэжилтэй их сургуулийн оюутан залууд алдсан гэх мэдээллийн дараа нэлээд хэд нь сэтгэл санаагаар унаад байсан. Тэгвэл Хулан дахин нэг нууц дэлгэсэн нь тэрбээр ихэр гэнэ. Түүний ихэр нь Их Засаг сургуульд энэ жил төгсөх курсын оюутан аж. Харин энэ мэдээг дуулсан залуус өөр нэг хөөрхөн Тогосоо байна гэдэгт сэтгэл нь сэргэн түүнийг эрэн хайх ажилдаа оржээ.
Сэтгэгдэл