Угаалгын машинд сөдөн куртик угаах заавар: маш амархан 7 ҮЕ ШАТ


 

Угаалгын машинд сөдөн куртик угаах заавар: маш амархан 7 ҮЕ ШАТ

 

Сөдөн хүрэм дулаахан, эвтэйхэн бас хэрэглээ ихтэй хувцас. Сөдөн хувцсыг өмсөхөөсөө өмнө сэргээж угаах ёстой. Хими цэвэрлэгээ бас тийм ч хямд биш, тиймээс мөнгөө хэмнэхийн тулд гэртээ цэвэрлэж болно.

Гэхдээ сөдөн хүрмийг угаалгын машинд хийхээс өмнө хэд хэдэн дүрмийг мэдэж байх ёстой ажээ.

Сөдөн хүрмийг угаалгын машинд яаж угаах вэ?

Угаахаасаа өмнө цахилгааныг нь цахилгаандах эсвэл товчийг нь товчилно. Үсийг нь салгаж аваарай. Хүрмээ дотогш нь эргүүлнэ.

Сөдөн хүрмийг өөр бусад хувцастай хамт биш дангаар нь угаана.

Эмзэг хувцсанд зориулсан шингэн угаалгын бодис хэрэглэнэ шүү. Ямар ч нунтаг байж болохгүй. Маш бага горимыг сонгоно.

Усны хувьд бага хэмийг сонгоорой. 30 хэмийн ус хамгийн тохиромжтой.

Хамгийн багадаа 3-4 удаа зайлна.

Сөдөн хүрмийг угаасны дараа сөдийг бөөгнүүлж болохгүй. Үүний тулд угаалгын машинд 3-4 ширхэг теннисийн бөмбөг хамт хийгээрэй. Гэхдээ бөмбөгөө бас цэвэрлэсэн байх ёстойг анхаар.

Сөдөн хүрмийг цэвэр агаарт хатаана. Ямар ч тохиолдолд халуун гал эсвэл халаагчны дэргэд хатааж болохгүй.

Сөдөн хүрэм нэг өдөрт хатахгүй. Үе үе эргүүлж сэгсэрч сөдийг нь тараахаа мартаж болохгүй. Хэрвээ та эдгээр энгийн дүрмүүдийг баримталж чадвал таны сөдөн хүрэм шинэ юм шиг л сэргэнэ.
 

 
Эх сурвалж: xopom.com


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.