Хятадад хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа баячуудын аюулгүй байдлыг хамгаалж чадах бие хамгаалагчдыг бэлтгэх зорилгоор 2008 онд Бээжин хотноо Олон улсын батлан хамгаалах академийг байгуулж байжээ. Тус академийн сургалт нь гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд төлбөр нь нилээд өндөрт тооцогддог аж.
Баталгаатай, өндөр цалинтай ажлын байртай болохыг хүссэн охид бүсгүйчүүд тус сургалтад хамрагдан, маш хүнд хүчир, харгис гэмээр бэлтгэлийг давж гарч байж хамгаалагч болох эрхийг авдаг байна.
Эх сурвалж: mnb.mn
Сэтгэгдэл