Уул уурхайн сайд асан П.Ганхуягийн охин Номуундарийн мэдэгдэлтэй холбоотой шуугиан одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. Тус хэрэгт сошиалаар олны танил гэх хэд хэдэн баячуудын хүүхдүүдийн нэрс дурьдагдаад байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор олны танил эрхмүүд ч өөр өөрсдийн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэгвэл сошиал даяар зөвхөн уг хэргийн талаар жиргэж байгаа энэ үед Hulan Hulan гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгч "Баячуудын хүүхдүүдийн хар тамхи, хүчингийн хэрэг үйлдэх нь эртнээс энгийн үзэгдэл байсан гэдгийг дурьдаад тэдгээр залуучууд бүгд гадаадад сурдаг, зуны амралтаараа ирж хэн нь хэдэн охинтой унтаж чадахаараа бооцоо тавьдаг, Г.Номуундарь охины мэдээлэл 100 хувь үнэн гэхгүй ч худлаа зүйл биш. Учир нь өөрийнх нь найзад ийм асуудал тодорхой хэмжээгээр болж байсан учир тэсэлгүй гадаадруу явсан" хэмээн хэлжээ. Хэрвээ эдгээр охидын мэдээлж буй нь үнэн бол баячуудын хүүхдүүдийн энэ мэт зах замбараагүй үйлдэл хэнд ч мэдэгдэхгүй үргэлжлэх байсан уу...? Ямартай ч энэ тухай нийгэм даяар анхаарал тавьж байгаа учир хэргийн уг зангилаа хэрхэн тайлагдахыг харж суух л үлдлээ.
Эх сурвалж: Seen.mn
Сэтгэгдэл