Номин супермаркет нэг барааг хоёр бичиж илүү мөнгө авчээ


Өнөөдөр өглөө Халдвартын орчимд байх Номин супермаркет дэлгүүрээр үйлчлүүлэв.Бараагаа бичүүлээд хэлсэн дүнг нь картаараа зуруулаад гарав.Шалгасанчгүй,угаасаа Имарт Номин гэх мэт том супермаркетуудыг хэрэглэгчдээ илт хуурах болон ямар нэг хариуцлагагүй үйлдэл гаргахгүй гэж итгэдэг учир баримтыг бараатай нь тулгаж шалгадаггүй л юм.Магадгүй тэр нь миний буруу бололтой.Гэртээ ирээд баримтыг уншуулахаар гаргатал хиам гэсэн нэр 2 бичигдсэн дээр хараа тусаад дүнг нь хартал миний авсан хиам 10685төгрөгийн үнэтэй,харин баримт дээр 23663төгрөгөар бичсэн байв.Хувцсаа өмсөөд буцаад гараад очлоо.Касс руу хартал хүн ихтэй байсан тул кассын харалдаа тусдаа кабинетад сууж буй удирдах ажилтан бололтой эмэгтэй дээр очоод мэндэлтэл утсаар яриад дуугарсангүй.Утсаар яриад дуусмагц болсон явдлыг хэллээ.Зохион байгуулагч гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй миний яриаг сонсож дуусаад шууд л шалгаан энийг буцаалт хийгээд мөнгийг нь өг гэж үүдний гарах хэсэг рүү орилсноор настайвтар эмэгтэй ирээд миний баримтыг аваад явлаа.Зохион байгуулагч ажлаа үргэлжлүүлэн хийсээр...Би зохион байгуулагчид за миний мөнгөн хохирлыг ингээд барагдуулдаг байж,гэтэл нааш цаашаа явсан хугацаа,танай байгууллагад итгэж үйлчлүүлсэн итгэл алга боллоо.Энэ бүхний хохирлыг хэн хариуцах вэ гэтэл таны автобус унааны мөнгийг кассаар өөрөөр нь төлүүлээд өгнөө гэв.Гэхдээ энэ чинь мөнгөөр хэмжигдэхгүй хохирол шүү дээ,үгүй ядаж би орж ирээд нэг ч хүнээс уучлаарай гэсэн үг сонссонгүй гэтэл кассаар нь уучлалт гуйлгуулнаа,өөр гомдол хохирол юу байна бүгдийг кассаар нь төлүүлнэ гэсэн ч өөрөө уучлаарай ч гэж хэлсэнгүй.Ийм хүнтэй цаашаа юу ярих вэ, бидний яриа дуусав.Кассан дээр очоод буцаалтаа хийхийг хүлээн 15орчим минут зогслоо.Шалган эгч тэр цаанаа буцаалтаа хийж байгаа бололтой,үүдний гарах хэсгийн тэндээс Золоо??? чи ажлаа сайн хийгээч,бараг хүнгүй байхад хэмээн орилон загнана.Энэ байгууллагын удирдах тушаалтнуудад тухайн байгууллагаар үйлчлүүлж буй хүмүүсийн тав тух,таатай нөхцөл,цаашлаад байгууллагын нэр хүнд хамаагүй бололтой.Доод албан тушаалтан руугаа олны дунд хамаагүй л орилон ярих юм гэж бодон зогстол ашгүй ЗБ босч буцаалт хийж байсан шалган руугаа очиж хурдлуулснаар би нөгөө асуудлын эзэн хиамаа дахин бичүүлж зөрүү 9300төгрөгийг авлаа.Уг нь 10685төгрөгийн үнэтэй зүйлд 23663 төгрөг төлсөн би 12мянга гаран төгрөг буцааж авмаар???Гэтэл бонус карт оноо хассан яасан ийсэн ч гэнэ үү,ойлгомжгүй юм яриад 9300төгрөг өглөө.ЗБ ирж кассыг уучлалт гуй чи гэж загнаснаар касс охин дуртай дургүй уучлаарай гэж хэллээ.Яагаад ийм зөрүүтэй мөнгө буцаан авах болсон,яаж буцаалт хийдэг талаар хэн ч надад тодорхой мэдээлэл өгсөнгүй.Хэрэглэгч хаан гэж Монголд өргөмжилдөг ч яг үнэндээ би тэнд гэмтэн буруутан шиг байдалд орж,надаас болж энэ касс охин ажилгүй болох вий гээд гэмшиж гарч ирэв.За яахав миний алдсан 30-45минутын хугацаа,цаг зав...ашгүй бас хэрүүл тэмцэл болж,хүн амьтанд хараалгуулж загнуулсангүй гэх миний бодол.Гэтэл энэ байгууллагад удирдах ажилтан хийдэг хүмүүст энэ байгууллагын үйлчлүүлэгчдээ учруулж буй хүндрэл хамаагүй бололтой,байгууллагаа нэгэн бүхэл гэж авч үздэггүй,алдааг нэг хүнд үүрүүлээд өнгөрдөг системтэй,хурдхан энэ нэг юмны учрыг олоод гаргая гэж бодсноос энэ хэрэглэгчийг сэтгэл хангалуун бус үлдээчих вий,нэг хэрэглэгчээ алдчих вий,байгууллагын минь нэр хүнд сэвтэх вий гэсэн бодол болгоомжлол үйлдэл огт байдаггүй нь хачирхмаар 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.