Б.Мэдрээ Р.Амаржаргалыг 7 буудал руу хөөв


Б.Мэдрээ Р.Амаржаргалыг 7 буудал руу хөөв

Амьдралынхаа 29 жилийг банкны салбарт зориулсан Худалдаа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухлаж үзэхийг эртнээс санаархсан нэгэн. Тэрбээр АН-д элсэх тухайд 1989 онд тулгын чулууг нь тавилцаж явсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Тухайн үеийн "Залуу эдийн засагчдын клуб" анх байгуулагдахад Р.Амаржаргал, Н.Батбаяр, Да.Ганболд, Маг.Болд, Д.Сүх-Эрдэнэ нарын нэр алдар нь өдгөө олонд түгсэн эрхмүүд хамт байсан гэдэг.

Саяхан АН-ынхан хэн нь аль тойрогт нэр дэвшихээ шударгаар үзэхэд Сүхбаатар дүүргийн 1-6 дугаар хороонд Б.Мэдрээ Р.Амаржаргал хоёр өрсөлдөн эрхэм банкир ялжээ. Ингээд Р.Амаржаргал Долоон буудал хавьд дэвшихээр болсон байна.

Амар тайван, мөрөөрөө амьдарч яваа хүнд хамгийн илүү зүйл бол улс төр. Харин олон нийтийн зүгээс тэтгэвэрт гарах тун дөхсөн хөгшин банкирын талаар "Мэдрээгийн мэдрэл зүгээр үү?" хэмээн ярилцах болж. Чухамдаа, Б.Мэдрээ юу мэдэрсэн болоод УИХ-ын гишүүний суудал руу зүтгэж байгааг одоогоор хүмүүс тааж амжаагүй л байна.

Х.Онон


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.