МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтан орохоор зорин ажиллаж байгаа эрдмийн хамт олон юм.
МУИС-ийн стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, түвшинг дэлхийн жишигт нийцүүлэх явдал байдаг. Үүний тулд МУИС-ийн эрдмийн хамт олон өөрсдийн судалгааны хамрах хүрээ, түвшингээр шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн ертөнцөд баттай байр суурь эзлэн, дэлхийн нийтийн шинжлэх ухааны ололт амжилт, хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллаж байна.
Тус стратегийн зорилгын хүрээнд судалгааны хамрах хүрээг өргөжүүлж дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн үндсэн үйл ажиллагааны нэг нь олон улсын Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SCI (Sciences Citation Index), SSCI (Social Sciences Citation Index), AHCI (Arts & Humanities Citation Index) индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлдэг эрдэмтэн, судлаачдыг урамшуулан, алдаршуулах ёслолын үйл ажиллагааг 2012-2013 оны хичээлийн жилээс эхлэн уламжлал болгон 7 дахь жилдээ тэмдэглэж үндэсний хэмжээнд жишиг соёл болгон түгээн дэлгэрүүлдэг юм.
Энэ жилийн үйл ажиллагаанд АНУ-ын Clarivate Analytics компанийн БНХАУ-ын Бээжин дэх салбарын Web of Science группын удирдлага, мэрэгжилтэн уригдан оролцож Монгол улсын болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачдыг чадавхжуулах сургалт семинарыг зохион байгуулжээ. Мөн Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд Монгол улсын болон МУИС-ийн хэвлүүлсэн судалгааны бүтээлийн чанар, судлаачдын чансааг дэлхийн түвшинд үнэлсэн эшлэлийн тайланг жил бүр танилцуулдаг.
Clarivate Analytics компани нь эрдэм шинжилгээний JCR (Journal Citation Report) индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлийн санг бүрдүүлэн импакт факторт нь анализ хийдэг, түүнийг нь үндэслэн дэлхийн томоохон их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн түвшинг үнэлэн гаргадаг ба одоогоор 4000 гаруй ажилтантай дэлхийн 40 гаруй оронд салбартай. МУИС энэ компанитай эрдэмтэн судлаачидыг чадавхжуулах, олон улсын судалгааны платформуудыг үнэ төлбөргүй ашиглуулах, дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийг Web of Science санд бүртгүүлэх чиглэлээр 2014 оноос хойш хамтран ажиллаж иржээ. Энэ хамтын ажиллагаагаа дүгнэж “МУИС-ийн эрдэм судлалыг дэмжигч шилдэг түнш” өргөмжлөлийг Clarivate Analytics компанид гардуулсан.
Монгол улсын төрийн өмчийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын Web of Science мэдээллийн системд бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлд сүүлийн 5 жил хэвлүүлсэн өгүүллийн тоо, h5 индексээр МУИС үндэсний хэмжээнд тэргүүлж байна.
Эх сурвалж: webofknowledge.com, 2019-12-16-ны байдлаар
h5-index: Жишээ нь, 19 гэдэг нь сүүлийн 5 жилийн хугацаанд 19 бүтээлийг багадаа 19 удаа эшлэснийг илтгэнэ.
МУИС-ийн тэргүүлэх 10 судалгааны чиглэл, өгүүллийн тоогоор
Эх сурвалж: webofknowledge.com, 2019-12-16-ны байдлаар
Web of Science санд өгүүлэл хэвлүүлсэн МУИС-ийн тэргүүлэх багш, судлаачид
Зохиогчид | Хэвлүүлсэн өгүүллийн тоо |
МУИС-ийн нийт өгүүлэлд эзлэх хувь |
BAYARTOGTOKH B | 52 | 5.6 |
CHULUUNBAATAR O | 51 | 5.5 |
KHUUKHENKHUU G | 39 | 4.2 |
BOLDGIV B | 38 | 4.1 |
BATKHUU J | 29 | 3.1 |
ODSUREN M | 26 | 2.8 |
ENKHBAT R | 25 | 2.7 |
BATBOLD T | 21 | 2.3 |
NACHIN B | 15 | 1.6 |
ZHANLAV T | 15 | 1.6 |
Эх сурвалж: webofknowledge.com, 2019-12-16-ны байдлаар
Clarivate Analytics компанийн Web of Science группийн 2019 оны эшлэлийн тайлангаар МУИС-ийн судлаачдын бүтээлийг АНУ, БНХАУ, Герман, ОХУ, Япон, Англи, Франц, Канад, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 150 орчим орны 5000 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаачид эшлэл авсан нь МУИС дэлхийн хэмжээнд академик нөлөө өндөр болохыг харуулж байна.
МУИС-ийн судалгааны хамтын ажиллагаа
Улсаар Байгууллагаар
МУИС Web of Science санд индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдмийн ажлын үр дүнгээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг нэгдүгээр зохиогч, холбоо баригч зохиогч, олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч, өгүүлэл хэвлүүлсэн зохиогч гэсэн 4 төрлийн номинациар шалгаруулж урамшуулдаг. Иймд судлаачдын тоо жилээс жилд өсөж 2018-2019 оны хичээлийн жилд нийт 103 эрдэмтэн, судлаачид судалгааны үр дүнгээ хэвлүүлсэн амжилт үзүүллээ.
Мөн тус сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Б.Болдгив нь олон улсын хэмжээнд нэр хүнд бүхий өндөр импакт фактортой Nature, Science, Cell зэрэг эрдэм шинжилгээний сэтгүүлд бүтээлээ хэвлүүлж байгаа нь МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээлийн тоо өсөхийн зэрэгцээ чанарын үзүүлэлт ч олон улсын хэмжээнд үнэлэгдэж буйн баталгаа болж байна.
2018-2019 оны хичээлийн жилд Web of Science-ийн мэргэжлийн сэтгүүлд
өгүүлэл хэвлүүлсэн судлаачид
МУИС болон Clarivate Analytics компани хоорондын цаашдын хамтын ажиллагаа нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 282 дугаар тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагаа байж улмаар Монголын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон улсын хэмжээнд үнэлэгдэх үнэлэмжийг өсгөхөд чухал ач холбогдолтой юм.
Тус хамтын ажиллагаа нь Монголын болон МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын олон улсын судалгааны платформуудын үр дүнтэй ашиглах, судалгааны чанар, түвшнийг дэлхийн түвшинд хүргэхэд чиглэсэн сургалт, мэргэжлийн зөвөлгөө өгөх, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанарыг сайжруулан Web of Science санд бүртгүүлэх зэрэг олон чиглэлээр идэвхитэй хамтран ажиллахад МУИС түүчээ болон манлайлж Азийн тэргүүлэх их сургуулиудын эгнээнд Монголын их дээд сургуулиуд зэрэгцэн ороход чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой хамтын ажиллагааны үндсэн суурь байх болно хэмээн дүгнэж байна.
Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармой.
Сэтгэгдэл