Оройн 6:00 цагийн үед автомат буугаар зэвсэглэсэн этгээд ХАХГ-ын ресепшний хэсэг рүү довтлон гал нээж эхэлжээ. Энэ үеэр нэг хүн алагдаж, таван хүн шархдсан байна.
Тэдгээрээс хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ. Сүүлд аюулаас хамгаалах албаныхан зэвсэгт этгээдийг буудан хөнөөжээ. Халдлага үйлдсэн этгээд хэн болох, ямар зорилготой байсныг зарлаагүй байна. Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины жил тутамд гадаад, дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулдаг нүсэр уулзалт болж, орон даяар үзүүлж байсан юм. ХАХГ байрладаг барилгыг Любянка гэж албан бусаар нэрлэдэг бөгөөд Сталины үед энэ барилгын хонгилд олон мянган хүнийг буудан хороож байсан гэдэг.
Р.Төмөр
Эх сурвалж: The Guardian, Russia Today
Сэтгэгдэл