"Өгөөж-Чихэр боов" компани МҮХАҮТ-аас зохион байгуулдаг энтрепренёр шалгаруулалтаас оны онцлох 10 нэгжийн нэгээр шалгарлаа


"Өгөөж-Чихэр боов" компани МҮХАҮТ-аас зохион байгуулдаг энтрепренёр шалгаруулалтаас оны онцлох 10 нэгжийн нэгээр шалгарлаа

 

Бизнесийн салбарт олон жилийн турш тогтвортой, амжилттай ажиллаж, менежмент технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн, ажлын байрыг нэмэгдүүлэн ажилласан төдийгүй шинэлэг оновчтой шийдэл нэвтрүүлэн үйлдвэрлэлийн бүтээмж, технологийн дэвшилд гаргасан ололт амжилтыг өндрөөр үнэлж “Өгөөж-Чихэр боов” компанийг МҮХАҮТ-аас 23 дахь жилдээ зохион байгуулж буй “Энтрепренёр” ёслолын арга хэмжээн дээр 2019 оны “Онцлох аж ахуйн нэгж”-ээр тодруулан Монгол улсын баялгийг бүтээгч-бизнес эрхлэгчдийн дээд шагнал “Мөнгөн меркури” олголоо. Тус “Өгөөж-Чихэр боов” компани “Хүрэл меркури”-гээр 3 удаа, “Мөнгөн меркури”-гээр 8 удаа шагнагдаж байсан ба “Алтан меркури” буюу “Гран При”-г 3 дахь удаагаа хүртэж байгаа ажээ.

Дашрамд сонирхуулахад “Өгөөж-Чихэр боов” компани нь хэрэглэгчдийн өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах зорилгоор техник, технологио шинэчлэх бодлого баримтлан ажилласнаар сүүлийн 10 гаруй жил дэлхийн хамгийн  хөгжингүй орнуудад ашиглагдаж буй Япон, Голланд, Итали, Герман, Австри, Швейцарийн нарийн боовны иж бүрэн автомат шугам, жигнэгч пийшингүүдийг суурилуулж, стандартын шаардлагад бүрэн нийцсэн амт, чанар бүхий эрүүл, найдвартай нарийн боов, жигнэмэг, талх, талхан бүтээгдэхүүн, үрлэн ба зөөлөн чихэр үйлдвэрлэж байна. 83 жилийн түүхтэй МУ-ын хүнсний ууган үйлдвэрийн хувьд технологийн бүх процесс тогтворжин, улсын болон байгууллагын стандартыг мөрдөж ажилладаг ба технологийн шат дамжлага бүрт нь химийн болон микробиологийн лабораториор иж бүрэн хяналт тавьж,  бэлэн бүтээгдэхүүнээ дүүрэг, нийслэл, улсын хяналтын байгууллага, лабораторийн шинжилгээнд улирал бүр хамруулж дүгнэлт гаргуулан ажиллаж байна. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд бүгд улсын стандартын шаардлагыг бүрэн хангасныг гэрчлэх стандартын тохирлын тэмдэгтэй ба 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээний гурилан бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хангаж байна. Мөн 60 гаруй хувь нь Монгол Улсын Оюуны өмчийн газраас олгодог шинэ бүтээлийн болон шинэ загварын патенттай ажээ.

Энэ жил тус компани мөн МҮХАҮТ-ээс зохион байгуулсан “Улаанбаатар түншлэл” олон улсын үзэсгэлэнд Өнхрүүш брэндээ сурталчлан оролцож “Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шилдэг бүтээгдэхүүн”-ий шагнал хүртсэн.

 

Иймд ямар ч цаг үе нийгэмд төрөл бүрийн нарийн боовны үйлдвэрлэлийг тасралтгүй тогтвортой, бүр өсөлттэйгээр хөгжүүлэн хүн амыг хүнсээр хангах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.