Хөдөлмөрийн намын төв цэргийн хорооны гуравдугаар өргөтгөсөн хуралдааны үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун дотоодын болон гадны нөхцөл байдал хүнд байгаа тухай цэргийнхэнд мэдэгдэж, батлан хамгаалахын хүчийг бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолжээ. Хуралдааны үеэр шинэ цэргийн анги бүрдүүлэх, одоо байгаа анги салбаруудыг өргөтгөх, шинэчлэх, сэлгэх асуудлыг хэлэлцэж, БНАСАУ-ын батлан хамгаалахын чадавхийг эрс сайжруулах зорилт тавьжээ.
"Боловсон хүчний томоохон халаа сэлгээ хийгдсэн байж магадгүй байгаа бөгөөд энэхүү хуралдааны үеэр цөмийн болон пуужингийн нөөц бололцоог нэмэгдүүлэх чухал асуудлыг хэлэлцсэн байж магадгүй юм. БНАСАУ цаашид олон улсын хориг арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэхээс зайлсхийх бөгөөд БНХАУ, ОХУ-тай харилцаагаа сайжруулж, нууцаар цөмийн зэвсгийн тоог нэмэгдүүлж, чанарыг нь сайжруулах болно” хэмээн тэрбээр ярьсан байна.
Э.Аянзаяа
Сэтгэгдэл