“Ford” компани бартаат замын, аяллын автомашин бүтээжээ


“Ford” компани бартаат замын, аяллын автомашин бүтээжээ

 

ВАШИНГТОН. /Businessinsider/.
 АНУ-ын автомашин үйлдвэрлэгч "Ford” компани ямар ч улиралд зам голохгүй явах, зургаан хүний багтаамжтай аяллын ачааны машин бүтээжээ.

"Ford F-750” загвар дээр суурилсан, тансаг зэрэглэлийн, аяллын "The EarthRoamer XV-HD” нь дөрвөн дугуйндаа хөтлөгчтэй бөгөөд зах зээлд 1.7 сая ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах аж. Уг төмөр хүлэг нь 330 морины хүчтэй "V8" дизель хөдөлгүүр болон 725 фундын мушгих хүчтэйгээс гадна 46 инчийн дугуй, хойд талдаа хийн амортизатор, гидр данхраад болон "LED” гэрлүүдээр тоногдсон байна.

Түүнчлэн бартаат замын энэхүү төмөр хүлгийн дотор талд шүршүүр, ариун цэврийн өрөөтэй бөгөөд хоёр тусдаа угаалгын өрөөг хоёр хүн зэрэг ашиглах боломжтой аж. Мөн иж бүрэн тавилгатай гал тогоо, хоолны өрөөтэйгөөс гадна хоёр давхар ортой ажээ.
Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.